БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ БИД ХЭРХЭН ӨӨРЧИЛЖ ШИНЭЧЛЭХ ВЭ? by OEC MUST

Хариулт Д.Ган-Эрдэнэ
Боловсролын салбарыг өөрчилж шинэчлэхийн тулд их сургуулийн сургалт зөвхөн мэдлэг дамжуулах хэлбэрээс судалгаа, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар хөгжүүлэх чиглэл рүү шилжих шаардлагатай.

Энэ шинэчлэлд их сургуулийн багш бидний оруулах гол хувь нэмэр бол өөрсдөө тасралтгүй суралцаж, хичээлийн арга зүйгээ шинэчлэдэг байх гэж бодож байна.

Иймээс багш бүрийн хандлага, арга барил, хариуцлага чухал

Хариулт Баттулга Билгүүн
Асуудал

Монголын боловсролын салбарын гол асуудал бол хүүхдүүд мэдлэг цээжилж, шалгалт өгөхдөө харьцангуй сайн боловч сурсан зүйлээ амьдрал дээр хэрэглэх, асуудал шийдэх, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх ур чадвар тал дээр сул байгаад оршиж байна.

Ерөнхий зорилго

Боловсролын шинэчлэл гэдэг нь зөвхөн хөтөлбөр солих биш, сургалтын зорилгыг “мэдлэг өгөх”-өөс “чадвар эзэмшүүлэх” рүү шилжүүлэх явдал юм. Хүүхэд томъёо, дүрэм, онол мэддэг байхаас гадна түүнийгээ ашиглан бодит асуудал шийдэж, өөрийн санаагаа хамгаалж, бусадтай хамтарч, бүтээл гаргаж чаддаг байх хэрэгтэй.

Юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

Нэгдүгээрт, хичээлийг амьдралтай холбох хэрэгтэй. Жишээ нь математикийн хичээл дээр зөвхөн бодлого бодох биш, өрхийн төсөв гаргах, жижиг бизнесийн ашиг тооцох, аяллын зардал төлөвлөх зэрэг бодит даалгавар хийлгэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, үнэлгээний арга өөрчлөгдөх ёстой. Зөвхөн шалгалтын оноогоор бус, төсөл хийсэн байдал, багаар ажилласан оролцоо, асуудал шийдсэн арга, өөрийгөө илэрхийлсэн чадвар зэргийг үнэлэх нь чухал.

Багш бидний оруулах хувь нэмэр юу вэ?

Багш нарын хамгийн том хувь нэмэр бол анги доторх сургалтын арга барилаа өөрчлөх юм. Бид нэг хичээл бүр дээр “энэ мэдлэгийг хүүхэд амьдрал дээр яаж хэрэглэх вэ?” гэж бодож төлөвлөх хэрэгтэй.

Багш бид дараах байдлаар хувь нэмэр оруулж чадна. Үүнд

Хичээлээ бодит жишээ, төсөл, кейс дээр тулгуурлан заах.

Сурагчдаар илүү их яриулах, асуулт асуулгах, санал гаргуулах.

Алдааг шийтгэл биш, суралцах боломж гэж хүлээн зөвшөөрөх орчин бүрдүүлэх.

Багаар ажиллах, илтгэх, судлах, дүгнэх даалгаврыг тогтмол өгөх.

Хүүхэд бүрийн онцлог, сонирхол, ирээдүйн чиг баримжааг дэмжих.

Өөрсдөө тасралтгүй суралцаж, технологи, хиймэл оюун, шинэ арга зүйг сургалтад зөв ашиглах.

Гэрэлмаа
Багшлах боловсон хүчний асуудлыг шийдэх: Хөшүүрэг нь өндөр цалин, ажлын байрны тохижилт

Ажил олгогч, их дээд сургуулийн хамтын ажиллагаа: ажил олгогч боловсон хүчний дутагдалтай, нөгөө талдаа төгсөгч нар ажилгүй байдаг

Б.Батболд
Боловсролын шинэчлэлд 21-р зууны  багшийн хандлага, арга зүй чцхал нөлөөтэй

Сайн багшаас сайн шавь төрдөг шавийн эрдэм багшаас гэдэг үг Багш хүн хичнээн эриэм байсныг харуулдаг

Ц.Намсрайжав
Дижитал боловсролыг хөгжүүлэх

Технологийг зөв ашигласнаар боловсрол илүү хүртээмжтэй болно.

1. Онлайн сургалт

2. AI ашигласан сургалт

3. Виртуал лаборатори

4. Цахим ном, платформ

зэрэг нь сурагч бүрт тэгш боломж олгоно.

Жишээ нь алслагдсан бүсийн сурагчид хотын төвийн чанартай хичээлийг онлайнаар үзэх боломжтой.

Д.Төрбат
Бид боловсролын системдээ шинэчлэлт хийх цаг нь болсон. Боловсролын салбарыг шинэчлэхийн тулд хамгийн түрүүнд сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр Монголд багшийн хомсдол, анги дүүргэлт их, хот хөдөөгийн боловсролын ялгаа зэрэг асуудал байна. Иймээс багшийн цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлж, сургалтын орчныг сайжруулах шаардлагатай.

Мөн одоогийн сургалт цээжлүүлэх арга давамгай байдаг тул сурагчдын бүтээлч сэтгэлгээ, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд сургалтын хөтөлбөрийг шинэчилж, технологи болон цахим сургалтыг зөв ашиглах нь чухал.

Мөн үндэсний дархлаа, МОНГОЛ хүн гэдэг эрхэм чанарыг хүүхэд бүрт ойлгуулж улс орныг хөгжүүлэхэд хувь хүн маш их нөлөөтэйг ойлгуулах хэрэгтэй гэж харж байна.

Г.Түмэнбаяр
Боловсролын салбарыг сайжруулахын тулд суралцагчдыг зөвхөн онолын бус, илүү их практик туршлагатай болгох хэрэгтэй. Ингэснээр оюутнууд сурсан зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх чадвартай болно. Мөн бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх нь чухал. Багш нарын хувьд мэдлэг, заах арга барилыг тогтмол сайжруулж, орчин үеийн сургалтын арга технологийг ашиглах нь боловсролын чанарт эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

О.Хишигзаяа
Боловсролын салбарыг өөрчилж шинэчлэхийн тулд амьдрах ухаан ёс зүй талаас нь заах мөн сэтгэл зүйн боловсрол олгох хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс багш хариуцлагатай, шударга, зөв харилцаатай, цаг баримталдаг, эерэг хандлагатай байх нь чухал гэж бодож байна. Сэтгэл зүйн боловсрол олгох

Б.Анударь
Боловсролын салбарыг шинэчлэхэд зөвхөн бодлого өөрчлөхөөс гадна багшийн үүрэг, ур чадвар, сургалтын арга зүйг шинэ түвшинд гаргах шаардлагатай. Судалгаагаар сурагчийн сурлагын амжилтад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол багшийн чанар гэж үздэг. Иймээс багш  мэдлэг дамжуулагч биш, харин чиглүүлэгч, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэгч байх хэрэгтэй.

Монголын боловсролын салбарт дараах өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж үзэж байна:

• Хүүхэд төвтэй, чадварт суурилсан сургалтыг бодитоор хэрэгжүүлэх

• Хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах

• Дижитал технологи, AI ашигласан сургалтын орчныг нэмэгдүүлэх

• Багшийн тасралтгүй хөгжлийг бодлогоор дэмжих

• Сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээ, багаар ажиллах, асуудал шийдэх чадварыг түлхүү хөгжүүлэх.

UNESCO болон Дэлхийн банкны судалгаагаар 21-р зууны боловсрол нь зөвхөн онолын мэдлэг бус, амьдралд хэрэглэх чадвар дээр төвлөрөх ёстой гэж дүгнэсэн байдаг. Монгол Улсад PISA ( суралцагчдын мэдлэг, чадварын олон улсын үнэлгээ ) үнэлгээний үр дүнгээс харахад сурагчдын унших, математик, шинжлэх ухааны хэрэглээний чадварыг сайжруулах хэрэгцээ өндөр байна.

Энэ өөрчлөлтөд багш бидний оролцоо хамгийн чухал. Бид:

– шинэ арга зүй суралцах

– сурагч нэг бүрийн ялгаатай хэрэгцээг ойлгох,

– эцэг эх, сургуультай хамтын ажиллагааг сайжруулах.

Б.Болднасан
Монгол хүнийг бүтээдэг соёл, уламжлалыг боловсролын хөтөлбөрт оруулж Монгол хүнийг бүтээх;

Буддын шашны үйлийн үр гэх мэт амьдралд хэрэгтэй талаас нь болосролын хөтөлбөрт оруулж заах, ингэснээр хэтэрхий нэг л амьдарна гэдэг үзлийг үгүй болгох;

Хөгжил гэдэг нь хөгжилтэй бусад оронтой адилхан болох гэсэн ойлголтыг үгүйсгэж өөрийн улс орны онцлог, аз жаргалтай амьдрал, хөгжил цэцэглэлтийг бүтээх ёстой гэсэн ойлголтыг боловсролын системд нэвтрүүлэх;

Хүн бүрийг хэл сурахыг дэмжсэн хөтөлбөртэй байх, багаж гэж бодох бас бусдыг хүндлэх сонирхох зөв хандлага гэж ойлгуулах, харин бусдын зүйлд уусч тэр зүг рүү урвах зорилго байж болохгүй гэж ойлгуулах;

Б.Сүх-Эрдэнэ
Боловсролын шинэчлэл гэдэг зөвхөн хөтөлбөр, сурах бичиг, шалгалтыг өөрчлөх тухай биш, харин хүүхэд бүрийн суралцахуй, хөгжил, сайн сайхан байдлыг төвд тавих тухай юм.

Бид “хичээл орсон уу?” гэдгээс илүү “хүүхэд ойлгож, сэтгэж, хэрэглэж сурсан уу?” гэж асуудаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй.

Үүний тулд багшийг бодитоор дэмжиж, үнэлгээг хөгжүүлэх хэрэгсэл болгож, сургууль–эцэг эх–нийгмийн хамтын хариуцлагыг бэхжүүлэх шаардлагатай.

Т.Алтанхуяг
Монгол Улсын боловсролын салбарыг шинэчлэх нь

Монголчууд оюуны өндөр чадамжтай ард түмэн боловч боловсролын тогтолцоогоо эдийн засгийн хөгжилтэй үр дүнтэй уялдуулж чадалгүй өнөөг хүрч байна. Иймээс боловсролын шинэчлэлийн гол зорилго нь “дипломтой хүн” бэлтгэх бус, харин “асуудал шийддэг, үнэ цэн бүтээдэг хүн” төлөвшүүлэхэд оршино.

1. Бүрэн дунд боловсролын шинэчлэл

• Цээжлэлтээс сэтгэн бодох арга руу шилжих

Сурагчдыг зөвхөн мэдээлэл цээжлэх бус, логик сэтгэлгээтэй, бүтээлч, асуудал шийдвэрлэх чадвартай болгон хөгжүүлэх хэрэгтэй.

• Англи хэл, технологи, программчлалыг багаас нь заах

Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхийн тулд англи хэл, дижитал ур чадвар, программчлалыг бага ангиас нь эзэмшүүлэх шаардлагатай.

• Багшийн чанар, цалинг нэмэгдүүлэх

Боловсролын чанар багшаас эхэлдэг. Иймээс багшийн мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгаа, цалинг бодитоор сайжруулах нь чухал.

• Хот, хөдөөгийн боловсролын ялгааг технологиор багасгах

Онлайн сургалт, дижитал платформ, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдээр дамжуулан орон нутгийн хүүхдүүдэд чанартай боловсролыг тэгш хүргэх боломжтой.

• Шалгалтыг мэдлэг бус чадвар хэмждэг болгох

Шалгалтын систем нь цээжилсэн мэдлэгийг бус, хэрэглээний чадвар, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх чадварыг үнэлдэг болох ёстой.

2. Их сургуулийн боловсролын шинэчлэл

• Их сургуулийг инновац, судалгааны төв болгох

Их сургуулиудыг зөвхөн диплом олгодог байгууллага биш, шинэ мэдлэг бүтээдэг судалгаа, инновацын төв болгон хөгжүүлэх шаардлагатай.

• Зах зээлд хэрэгтэй инженер, AI, технологийн мэргэжлийг дэмжих

Хиймэл оюун ухаан, инженерчлэл, өгөгдөл судлал, технологийн чиглэлийн мэргэжлийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй.

• Компани – их сургуулийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

Бизнесийн байгууллагууд болон их сургуулиуд хамтран сургалтын хөтөлбөр, дадлага, судалгааны ажлыг хөгжүүлэх нь төгсөгчдийн ур чадварыг нэмэгдүүлнэ.

• Оюутныг ажилтай, туршлагатай төгсгөх

Оюутнууд суралцах хугацаандаа бодит төсөл, үйлдвэрлэл дээр ажиллаж туршлага хуримтлуулснаар төгсөхдөө хөдөлмөрийн зах зээлд шууд нэвтрэх боломжтой болно.

• Цөөн боловч дэлхийн түвшний хүчтэй их сургуультай болох

Олон тооны сул сургуультай байхаас илүү чанартай, судалгааны өндөр чадавхтай, олон улсад өрсөлдөхүйц цөөн хүчирхэг их сургуультай болох нь илүү үр өгөөжтэй.

Хариулт: Б.Амьзаяа
Бэлдсэн хариулттайгаа уялдуулан хиймэл оюун ухаан ашиглан постер бэлтгэлээ. Монголын боловсролын салбарыг хөгжүүлж, илүү үр дүнтэй болгохын тулд сургалтын арга барилыг шинэчлэх нь чухал гэж боддог. Одоогийн байдлаар хичээлүүд ихэвчлэн онолын мэдлэгт төвлөрдөг тул сурагчдын сонирхол, идэвх оролцоо буурах тохиолдол байдаг. Тиймээс зөвхөн онол заахаас гадна тухайн сэдэвтэй холбоотой сонирхолтой жишээ, бодит амьдралын хэрэглээ, туршилт, хэлэлцүүлэг зэрэг интерактив аргуудыг түлхүү ашиглах хэрэгтэй.

Мөн хичээлийн үеэр сурагчдыг багаараа ажиллуулж, хамтран асуудал шийдвэрлэх даалгавар өгөх нь хүүхэд бүрийг оролцуулахад тустай. Ялангуяа идэвх багатай, хичээлд төдийлөн оролцдоггүй сурагчид багийн ажиллагаагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, бусдаас суралцах боломжтой болно. Ингэснээр зөвхөн мэдлэг олгохоос гадна багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх давуу талтай.

Түүнчлэн орчин үеийн технологийг сургалттай уялдуулж, практик ажил, төсөлт сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь хүүхдүүдэд сурч буй зүйлээ бодит амьдралтай холбон ойлгоход тусална. Ингэж сурагч төвтэй, оролцоонд суурилсан сургалтын арга барилыг нэвтрүүлснээр Монголын боловсролын чанар сайжирч, суралцах хүсэл эрмэлзэлтэй, чадварлаг иргэдийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулна гэж миний бие хувьдаа дүгнэж байна.

Мөн одоо үеийн хүүхдүүд /gen z, alpha/ хүүхдүүд илүү EQ талдаа нарийн мэдрэмжтэй болсон санагдсан. Тийм учраас хатуу ширүүн харьцахаас илүү урамшуулан шагнах нь үр дүн сайтай байдаг. Ийм болохоор одоогийн багш нарт EQ чадвар, мэдрэмжийг хөгжүүлж байж сурагчидтайгаа илүү гүн гүнзгий холбоо үүсгэн сургалтын чанар сайжирна.

Мөн хичээлийн дундуур тухайн хичээлтэй холбогдолтой видео бичлэг, зураг, олон улсын судалгаа гэх мэт зүйлсийг шигтгэн өгч тухайн талаар үзэл бодлоо хуваалцах сонирхолтой хүүхдүүдийг оролцуулж, оролцсон хүүхдийн хариулт зөв буруу эсэхийг үл хамааран магтан сайшааж байх нь зүйтэй болов уу...

О Сайханаa
Боловсролын шинэчлэл багшийн хандлага, арга зүйгээс эхэлнэ гэж бодож байна.  Сурагчдыг зөвхөн мэдлэгтэй болгохоос гадна бодох, хэрэглэх, харилцах, асуудал шийдэх чадварт сургах хэрэгтэй. Үүний тулд хичээлээ илүү сурагч төвтэй, сонирхолтой, бодит амьдралтай холбоотой болгох нь чухал. Миний оруулах хувь нэмэр бол өөрсдөө хөгжиж, шинэ арга зүй туршиж, хүүхэд бүрийг дэмжиж ажиллах явдал гэж бодож байна.

А.Оюунтүлхүүр Боловсролын салбарыг өөрчилж шинэчлэхийн тулд сургалтын чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих, дижитал технологийг үр дүнтэй ашиглах, суралцагч төвтэй арга зүйг нэвтрүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр ирээдүйн хэрэгцээнд нийцсэн мэдлэг, ур чадвартай иргэдийг төлөвшүүлнэ гэж үзэж байна