Асуулт-1: Энэ тохиолдолд та яах вэ? Энд ашиг сонирхлын зөрчил үүсэх үү? by Заманбек ЛАУРА

2-р баг
Хариулт 1
Дээрх тохиолдолд хувь хүний ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөж авлига үүссэн. Мөн энэ тохиолдолд дахин ийм асуудал үүсэхээс сэргийлж "Авлигын тухай хууль"-ийн 9-р зүйлийн 1-т зааснаар "Иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргаж, мэдээлэл өгөх" нь зүйтэй.
Хариулт 2
Хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэж байгаа эмчээ мөнгө өгснөөр асуудалд оруулна хэмээн хэлсэн иргэний зөв. Учир нь хамаарал нэгтэй этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн ашиг сонирхол буюу хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл болно. Төрийн албан хаагч нь "Төрийн албан хаагчийн үүрэг" 37.1-р бүлэгт заасны дагуу
өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх үүрэгтэй.

1-р баг
Кейс №1. Энэ тохиолдолд та яах вэ? Энд ашиг сонирхлын зөрчил үүсэх үү?
Ашиг сонирхлын илт зөрчил үүснэ. Ашиг сонирхлын зөрчил дотроо  “бодит” болоод “Хамаарал нэгтэй этгээд” хэсэгт ангилагдах буюу тухайн хууль зөрчсөн этгээд нь шийдвэрлэх албан тушаалтны найз болно. “Бодит” хэсэгт хамааруулсан шалтгаан нь н үүргээ хэрэгжүүлэхэд хувийн ашиг сонирхол нь хангалттай хэмжээнд зүй бусаар нөлөөлсөнд оршино. Урьдчилан сэргэийлэхийн тулд хувийн сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргахад тухайн албан тушаалтан оролцохоос татгалзах, ёс зүйн дүрмийг чанд мөрдүүлэх ажлыг тогтмолжуулах гэх мэт арга хэмжээг авах нь зүйтэй. Хуулийн зүйл заалттай холбовол: 8.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй. 8.2.Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй.
9.1.Иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргаж, мэдээлэл өгч болно.
9.2. дагуу авлигатай тэмцэх газар нь өргөдөл, гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

2.  Хоёр дахь хүний саналыг дэмжинэ. Учир нь өнөөгийн нийгэмд эхний хүн шиг үзэл бодолоор хүмүүс эмч нарт гар цайлгах мөнгөн болон мөнгөн бус эд зүйлс өгсөөр ирсэн бөгөөд энэ хэвийн заавал эмчид өгөх ёстой зүйл болж эмч нар гар харж өвчтөний эмчлэхгүй үүнээс болж өвчтөн хохирох асуудал их гарах болсон. Иймээс ч хийх ёстой. ажил үүргээ гүйцэтгэж байгаа учраас мөнгө өгөх шаардлагагүй.
7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;
33.1.3.энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох; зэрэг арга хэмжээг авдаг.

4-р баг
Кэйс №1
Ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тиймээс ажил үүргийн хамтрагчийн хуваарь энэ зүй бус үйлдэлд нь тохирох хуулийн дагуу хариуцлагийг хүлээлгэнэ. Иргэн мэдсэн тохиолдолд Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
Үүнд хэрвээ мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах гэх мэт. Үүний дараагаар мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгоно.
Кэйс №2
Ажил үүргээ гүйцэтгэж байгаа тул мөнгө өгснөөрөө эмчмйг асуудалд оруулах боломжтой.  Авлига гэж тооцогдох үйлдэл учир мөнгө өгч болохгүй. Авлигын тухай хуулийн 7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;-д зааснаар авлига хэмээн үзнэ. Хэрвээ эмч мөнгө авсан бол 7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; болж мөн авлига хэмээн тодорхойлогдоно.  Мөн төрийн албаны хуулийн 37.1.2-т заасны дагуу өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх гэж заасан байдаг тул эмч үүргийнхээ дагуу авахыг хүсэхгүй учир өгөхгүй байх.

5-р баг
Кейс 1
Ашиг сонирхлын зөрчил үүснэ.
Ажлын найзынхаа энэ үйлдлийг мэдсэн ч мэдээллээгүй бол 33.1.2.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох арга хэмжээг авна.
Кейс 2
Хоёрдох иргэний хариултыг дэмжиж байна. Учир нь эмч нь төрөөс цалингаа авч, бидэнд иргэдэд өөрсдийн ажлын хүрээнд туслалцаа үзүүлэх шаардлагатай. Бэлэг сэлт гэх мэт зүйлсийг олгох нь сонирхлын зөрчил болон авилгыг үүсгэж байгаа ба эмчийн хувьд ажлын ёс зүйн хувьд ажиллах ёстой.

6-р баг
Кэйс №1
Хэрвээ найзынхаа энэ үйлдлийн талаар мэдээллэл өгөлгүй өнгөрсөн тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүснэ. Найзын нөxцөл байдлыг үл xаргалзан энэxүү үйлдэл нь xууль бус, дүрэм журмаа зөрчиж байгаа тоxиолдол болно. Xувийн ашиг сонирxолоо түрүй барьж бусдад болон нийгэмд нөлөөлөө үзүүлэxүйц үйлдэл гаргаж бусдын ашиг сонирxлыг xөндөж, ашиг сонирxлын зөрчил үүсэx юм.
Кэйс №2
Бэлэг сэлт өгөх нь тухайн эмчлүүлэгч болон эмчээс шалтгаална. Хагалгааны дараа өгч буй учраас урьдчилан тохирсон үйлдэл биш болно. Энэ тоxиолдолд хоёр даxь xүний хэлсэн нь зөв, xууль журмын дагуу, ёс журмаа баримталвал туxайн эмчид мөнгө өгөx нь туxайн эмчийг асуудалд оруулаx нь үнэн боловч, эмчийн цалин xангалтгүй иx xүнд нөxцөлд ажилдаг мөн xүний амийг авардаг алтан гартай xүмүүс байдаг учраас нөгөө талаас мөнгө өгөx нь xэрэгтэй гэсэн нийгмийн байдал үүсч байгаа юм. Тэгэxээр энэxүү асуудлыг уг үндсээр нь xүүлиа илүү чангатгаx, мөн энэxүү xүнд ачаалалтай чухал мэргэжмлүүд болоx мөн авилгалд өртөx эрсдэлтэй мэргэжлийн xууль xяналт болон тэдгээрийн цалин хөлсийг xангалттай олгоx xэрэгтэй.