Дэлхийн долоон гайхамшиг by shagdabek altin

Дэлхийн долоон гайхам
Сайн байцгаана уу? Хүүхдүүд ээ?• Та бүхний мэдлэгт тусал болох үүднээс дэлхийд хүний гарааг бүтээгдсэн хамгийн алдартай гайхамшигт зүйлсийг танилцуулъя. Эртний буюу дундад зууны үед холбогдох энэхүү бүтээлүүд нь хэдэн зуун цаашид хэдэн мянган ч цуу алдар нь бадарч байх болтугай.

1.Гизагийн Пирамид
Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын(Хуфугийн) пирамид нь өнөөгийнЕгипет улсын нийслэл Кайр хотынойролцоох Гизад орших хаадыноршуулгын цогцолбор пирамидуудынхамгийн аварга, хамгийн эртнийх ньбөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаасөнөөдөр үлдэж хоцорсон цорын ганцбүтээл юм.

Гизагийн Пирамид

Гизагийн Пирамид
Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.

2.Колизей
Колизей нь Ром хотноо орших аварга том амфитеатр юм. Ромын эзэн хаан Веспасианы зарлигаар эхлүүлсэн уг байгууламж Титусын үед буюу МЭ 72 – МЭ 80 оны хооронд баригдаж дуусчээ. Колизей 50000 үзэгчийн багтаамжтай бөгөөд уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар нийтдээ 240 цонхтой юм.

2.Колизей
Эдгээр цонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх өрөөнүүд байдаг. Уг байгууламжийн гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгаар нь үзэгчид орж ирэх ба тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээ суудалтай. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор хаан болон ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна.

Колизей
Тэдгээрийг хааны ордонтой газар доогуурх хонгилоор холбожээ. Колизей дээвэргүй учир бороо орсон юмуу халуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олсоор татаж театрыг бүрхдэг байжээ. Хоёр, гуравдугаар давхрууд эр зоригийг илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгдсэн байдаг байв.

3.Мачу Пикчу
(Англихэл:Machu Picchu) буюу Кечуа хэлээр "Хуучин оргил" хэмээн утгачилагддаг уг газар нь Кускогоос баруун хойд зүгт 70 орчим км-т, Перугийн Уруб ам ба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм.

3.Мачу Пикчу
Уг газар нь Инкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм.• Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна.

4.Петра
Йордан улсын Маанамбан захирагчийн тойргийн Ваади Арабад орших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд Дэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. 1812 онд Швейцарийн аялагч Иохан Людвиг Буркхардт уг байгууламжийг нээх хүртэл Өрнөдийн ертөнц Петрагийн талаар огт мэддэггүй байв. Нью дигэйтийн шагналт Жон Ульяам Бургон Петраг үзснийхээ дараа “Ертөнцийн насны тэн хагастай хамт байсан Улаан сарнай лугаа хот ” хэмээсэн байдаг.

15. • ЮНЕСКО 1985 онд “Петрань хүн төрөлхтөний соёлын өвийн хамгийн гайхамшиг тшинж чанаруудыг агуулсан бүтээлүүдийн нэг” хэмээн үзэж, Дэлхийн өвд бүртгэн авчээ.• Петрад хийсэн олон тооны археологийн шинжилгээний үр дүнд нэн эртнээс хүн амьдарч ирснийг нотолсон байдаг.

16. • Неолитийн үеийн хүний зурсан гөрөөс агнаж буй хадны сүг зураг олдсон нь үүний нотолгоо юм. Египетийн найм дахь улсын үед Петра нь байнгын оршин суугчидтай байснын отолгоо олддог. Балар эртний үеэс Петра нь шашин мөргөлийн чухал төв, ариун газар байсан тухай хуучин гэрээнд өгүүлсэн байдаг.

5.Таж Махал
Таж Махал (Хиндихэл: ताजमहल; Перс хэл/Урду хэл:  )تاجمحلнь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.

18. • Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслимурлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” õэмээн тэмдэглэгдсэн байдаг.

19. • Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632 оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Таж Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.

20. • Таж Махалыг ертөнцөд дахин давтагдахгүй бүтээл болгохын тулд газар газраас авчирсан урчуудыг сүмийг барьж дуусахад нь их цайллага хийж, тэр цайллага дээр гарыг нь тас цавчсан гэдэг домог байдаг. Таж Махалын сүмийн оройгоос хатны магнай дээрх очир алмасанд өдөр нарны гэрэл, шөнө сарны гэрэл тусч тал тал тийш гэрэл цацарч байхаар зохион бүтээхийг хүсчээ. Удаан үргэлжилсэн ажил дууссан уу гэхэд урчууд эзэн хаанд ялихгүй юм үлдсэн учраас "дууссан" гэж хэлсэн аж.

21. • Нэгэнт дууссан гэсэн учраас хаан урчуудын гарыг тасдах тушаал буулгахад урчууд зөвхөн хатны магнай дээр тусах тусгалын хийц дутуу байгааг хэлэхэд амиа хамгаалахын тулд худал хэлж байна хэмээн санаад тэдний гарыг тасдаж, архитекторын нүдийг сохорсон гэдэг. Тиймээс Тажмахалын оройгоос нарны гэрэл тусах бус борооны ус нулимс мэт дусалдаг болсон гэдэг домог байдаг юм. Энэ домгоор бичсэн "Таж Махалын нулимс" гэдэг өгүүллэг байдаг.

6.Цагаан Хэрэм
Цагаан хэрэм (Хятад: 长城 чаңчең," урт хэрэм") гэдэгт НЭӨ 5-р зуунаас, НЭ 16-р зууны хооронд Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчин үндэстнүүдийн халдлагаас хамгаалах зорилгоор голчлон шавар, чулуугаар баригдсан олон салангид бэхлэлтийг хамтатган ойлгох юм.

23. • Тус тусдаа салангид хэрмүү дбайсныг Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цин Ши Хуанди Хүннү гүрний довтолгооноос хамгаалахаар НТӨ 220- 206 оны хооронд зай завсрыг бөглөж, уртасгажээ. Эдгээр анхны шавар хэрмүүдээс үлдэж хоцорсон нь цөөхөн, Монголын их гүрэнд эзлэгдсэн үед 150 гаруй жил зогсож харин хамгийн сүүлчийн Мин улсын үед умард зүгийн

24. • зүгийн Монголчууд, зүүн хойд зүгийн Жүрчидээс хамгаалахаар байгуулсан чулуун хэрэм нь одоогоор сайтар хадгалагдаж үлдсэн юм.• Цагаар хэрэм нь Өвөр Монголын урд хөвөөгөөр эмжин нум хэлбэртэйгээр тогтож, дорно зүгт Бохайн тэнгис, өрнө зүгт Лоб нуур хүрнэ.

25. • Эртний судлалын бүх талын судалгаануудаар болбол бүх хэрмийн нийт урт 8,851.8 км, үүнээс 6,259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2,232.5 км нь уул, гол гэх мэт байгалийн бартаа саад гэж үзжээ.• Манж Чин улсын Энх Амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон байна.

26. • 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв. Уг хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог байна. Цагаан хэрэм нь олон нийтийн санал асуулгаар хүн төрөлхтний бүтээн байгуулсан уран барилгын шинэ дэлхийн долоон гайхамшигт багтсан юм.

7.Чичен Ица
Чичен Ица (англ. Chichen Itza) нь өнөөгийн Мексикийн нутаг болох Юкатаны хойгийн умард хэсэг, умард Маяагийн нам дор газарт байрлах Маяагийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийн археологийн аварга том төв юм. Тус төв нь сонгодог үеийн төгсгөлөөс постклассик үеийн эхэн хүртэл оршин байсан ба өөрийн гэсэн онцлог бүхий “мексикжүү” Маяагийн соёл иргэншлийг бий болгосон юм.

28. • Чичен Итцагийн археологийн олдворуудаас харахад олон чухал барилга байгууламжуудад шатсан ул мөр ажиглагдаж байгаа ньуг төвийн сүйрэл нь маш догшин ширүүн эмэгнэлтэй байсныг илтгэж байна. Чичен Итцагийн тэргүүлэх байр сурь алдагдаж ирэх үед тус бүс нутагт Майяпан төв мандан гарч ирж халааг нь авсан юм. Чичэн Итцагийн дурсгалт газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил газар ордог ч Мексикийн Антропологи, Түүх судлалын Үндэсний институтын хяналтан дор холбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна.

29. • Умард Юкатан гадаргын ус багатай бөгөөд гол мөрөн маш цөөн, хуурай уур амьсгалтай. Чичэн нь энэ бүс нутгийн ганц усны баялаг сан бүхий нэн тааламжтай газар байсан тул хүн ам ихээр суурьшиж эхэлжээ. Хот үүсэхийн хэрээр усыг эрхэмлэн, түүний эзэн Чаакийг шүтэцгээх болжээ. Хур бороо элбэг оруулахыг хүсч хүнээр тахил өргөх болжээ.

30. • Маяагийн он дараалийн сударт тэмдэглэснээр 1221 онд бослого гарч, иргэний дайн дэгдсэн тухай тэмдэглэсэн байдаг ба үүнийг батлах мэт Чичэн Итцагийн барилгуудын дийлэнх модон хийцүүдэд шатсан ул мөр байдаг. Чичэн Итцагийн бууралт нь Юкатаны хойг өөр нэг төв болох Маяапаны ноёрхолд халаагаа өгсөн юм. Археологичидын хийсэн судалгаагаар Чичэн Итцагийн эд өлөгийн чүйлст радиокарбон шинжилгээ хийхэд уг төвийн мөхөл 1000 оны орчимд болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

31. • Энэ ололт нь хачирхалтай үр дүнд хүргэсэн юм. Хэрэв Чичэн Итца 1000 оны орчимд мөхсөн бол түүнийг залгамжлагч Маяапан 1221 онд байгуулагдсан ба эн хоорондох 200 жил чухам юу болсон талаарх мэдээлэл маш хомс байна. Хэдийгээр Ариун Cenote бишрэл хүндэгэлийн төв хэвээрээ байсан ч Чичэн Итцагийн хүн ам нүүдэллэсээр, шинээр барилга, байгууламжууд баригдахгүй байсан байна.

32. Эдгээр нь дунд үеийнДэлхийн гайхамшигуудшүү хүүхдүүд ээ?Дээрх долоонгайхамшиг дотроосГизагийн Пирамидэртний гайхамшигийнтөлөөлөл билээ.Сонирхон уншинагэдэгт итгэлтэй байна.Өөр ямар зүйлийнтухай хичээлээрүзмээр байгаагаакомент бичижүлдээгээрээ хүүхдүүдээ?