Сүнзийн дайтах урлаг by Mon Huu

Сүнз: Дайтах урлаг

1-р бүлэг. Урьдчилсан тооцоо
Хувирашгүй таван үзэгдэл:
1. Зам /замнал/ -Ард түмний бодол санаа төр баригчийнхаа санаа бодолтой адилхан болж, ард түмэн түүнтэй хамт үхэхэд ч бэлэн болж, төр баригч нь айдсыг ч, эргэлзээг ч мэдэхгүй байгаа цагт ард түмэн түүнтэй хамт амьдрахад ч бэлэн байдаг явдал юм.
2. Тэнгэр- гэрэл ба харанхуй, хүйтэн ба халуун мөн. Энэ бол цаг хугацааны эрэмбэ дараалал юм.
3. Газар- алс хол хийгээд ойрхон, тэгш бус хийгээд тэгш, өргөн хийгээд нарийхан, амьдрал хийгээд үхэл юм.
4. Жанжин - оюун ухаан, алагчгүй үзэл, энэрэнгүй зан чанар, эр зориг, хатуу чанд байдал юм.
5. Хууль цааз - Дэг журам гэдэг бол цэрэг дайчдын эгнэсэн жагсаал, тушаал, хангамж юм.

2-р бүлэг. Дайн хийх нь
Сүнзийн хэлснээр дайн хийх төлөвлөгөө гэвэл:

1. Хэрэв чамд цэрэг, цэргийн хүнс, зэр зэвсэг тоног хэрэгсэл, цэргийн хүнс зэр зэвсэг тоног хэрэгсэл тээвэрлэх нь маш их зардалтай. Зардлаа шийдэж чадсан цагт...
2. Хэрвэ дайн үргэлжилж, ялалт сунжирч байгаа бол зэвсэг мохож, зэв хугарна. Дайн хэдий сунжирна зардал чинь хүрэлцэхгүй.
3. Зэр зэвсэг мохож, зэв хугарч, хүчин чадал доройтож, хөрөнгө чинээ шавхагдахын цагт  дотоод урвагчид босох болно.
4. Дайны үед уран чадварлаг бус ч хурдан шаламгай ажилласанаар амжилт олно.
5. Дайны хор уршигийг эцэст нь хүртэл ойлгоогүй хүн дайнаас гарч болох бүхий л ашиг тусыг ойлгож үл чадна.
6. Дайныг  удирдан явуулж чаддаг хүн хоёр удаа цэрэг дайчлан цуглуулдаггүй, гурван удаа хоол хүнс ачаалдаггүй, эхний хоол, зэвсэг хэрэглэлийг өөрийн улсаас, харин дараагийн хоол хүнсийг дайснаасаа авдаг.
7. Дайны үед хоол хүнсний хэрэгцээ их байсны улмаас төр улс ядуурдаг. Хүнс хэрэглэлийг хол тээснээр ард олон ядуурна.
8. Дайны үед барааны үнэ өсч, ард олны хөрөнгө чинээ шавхагддаг, хөрөнгө чинээ шавхагдсанаар алба гүйцэтгэхэд хэцүү болдог.
9. Хүчин сулран доройтож, хөрөнгө чинээ шавхагдаж, улс орондоо байгаа орон гэр чинь хоосон болно. Ард олны хувьд 7/10, төр баригчдын 6/10 хувиар багасна.
10. Ухаалаг жанжин дайсныхаа хүч хөрөнгөөр өөрсдийгөө хооллохыг хичээдэг.
11. Дайснаа алах нь хилэн, эд баялагийг нь авах нь шунал.
12. Дайчдаа шагнаж урамшуулж, сайн харьцаж, тэдэндээ санаа тавьж бай.
13. Дайн ялалтнад дуртай, сунжран үргэлжлэхэд дургүй.

Тиймээс дайныг ойлгодог жанжин хүн ард түмний хувь заяаг эзэгнэн захирагч, төр улсын аюулгүй байдлын эзэн.

ишлэл
Ингээд “Дайтах урлаг” номоос онцлох 10 эшлэлийг танд хүргэж байна.
1. Мэргэн ухаантан дайн байлдааны үйлдэл хийхгүйгээр ялан дийлдэг бол харанхуй мунхагууд л ялахын тулд дайн тулаан хийдэг.
2.Жанжин хүн төр улсынхаа хувьд ачаа тэрэгний бэхэлгээ гэсэн үг, хэрэв энэ бэхэлгээ сайн чангалагдсан бол төр улс нь гарцаагүй хүчтэй байх ба бэхэлгээ нь муу байвал төр улс нь сул дорой байх нь эргэлзээгүй.
3.Цэргээ чадварт нь тохируулан удирддаг жанжид мод чулууг уулын уруу өнхрүүлэх мэт тэднийг хялбараар ашиглаж чаддаг.
4.Дайн гэдэг бол хууран мэхлэх, хуурамч довтолгооныг байнга зохион байгуулах, худал мэдээлэл тараах, заль мэх, арга самбааг ашиглах арга зам юм.
5.Уур хилэн баяр баясгалан болон хувирч болдог. Хорсол занал ч хөөр баяр болж болно, харин мөхөж сүйдсэн төр улс дахин сэргэж мандахгүй, үхсэн ард түмэн чинь дахиж амилахгүй. Иймд төр улсыг энх тайван, цэрэг армийг бүрэн бүтэн байлгах хэрэгтэй.
6.Тактикгүй стратеги бол ялалтад хүрэх хамгийн хол зам. Стратегигүй тактик бол үхлийн өмнөх бужигнаан.
7.Ухаантай байгаад эр зориггүй бол тарьснаа соёолуулсан ч зэрлэгийг нь зулгааж цэвэрлээгүйтэй адил, эр зоригтой байгаад энэрэнгүй үзэлгүй бол ургацаа яаж хураахаа мэддэг ч яаж суулгахаа мэддэггүйтэй адил
8.Хэрэв чи өөрийгөө ч, бусдыг ч мэддэггүй бол аюул чамайг ямар ч үед, хаа сайгүй отох болно.
9.Дайснаа өөрөө хүрч ирэхэд хүргэж чадна гэдэг бол түүнийг ашиг олзоор татаж авчрах хэрэгтэй. Цатгалан хүнийг ч албаар өлсгөж болдог, бат бэх суурьшсан хүнийг ч байрнаас нь хөдөлгөж болно.
10.Дайн бол улс үндэстний хувьд хүнд сорилт байдаг. Ганцхан өдөр ялалт байгуулахын тулд улс үндэстэн хэдэн жил гачигдаж дутагдахын зовлонг амсана. Тиймээс өөрийнхөө залхуу хойргын гайгаар дайсныхаа хүчийг эртнээс судалж мэдэхгүй байна гэдэг байж боломгүй зүйл.