My fearless padlet by Б. Пунсаа

Хүрээлэн буй орчин
1          ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ

Хүн амын эрүүл, аж төрөх нөхцөл нь хүрээлэн буй орчинтой шууд холбоотой бөгөөд сүүлийн жилүүдэд төв, суурин газрын суурьшил нягтарч, уул уурхай, аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, химийн бодисын хэрэглээ асар их нэмэгдэж байгаагаас байгаль орчны бохирдол, доройтол ихэсч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа зүрх судас, амьсгалын замын өвчлөл, хавдар, халдварт болон архаг өвчин зэрэг нь хүрээлэн буй орчноос эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, төрөл бүрийн эрсдэлтэй шууд холбоотой байдаг. Иймээс хүрээлэн буй орчны өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох, түүнээс үүдэж бий болох сөрөг нөлөөллөөс сэргийлэх асуудалд дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулах болов.

Дээрх асуудлыг шийдвэрлэхэд орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ (ОЭМНҮ)-г нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгийн хөгжил, дэвшилтэй холбоотойгоор аж үйлдвэржилтээс үүдэн гарах сөрөг нөлөөлөл, эрсдэл нь хүний эрүүл мэнд, болон байгаль орчинд олон таагүй нөлөөлөл учруулна. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй хам байдлаар хийх нь илүү үр дүн сайтай байх нөхцөлтэй.

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний үед хэрэгжиж буй эсвэл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, хөтөлбөр, төслөөс хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй нөлөөллийг тогтоодог. Энэхүү үнэлгээ нь төсөл хэрэгжих үед төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийт хүн ам эсвэл, хүн амын тодорхой бүлэглэлийн эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, төслийн хэрэгжих чадварыг дээшлүүлэх зорилготой. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний цаг хугацаа их чухал байдаг. Түүнийг төсөл төлөвлөж, боловсруулах явцад буюу төслийн зорилго, агуулга тодорхой ба хүн амд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, үр ашгийг аль болох нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж болохуйц үе шатанд хийх нь чухал юм.

1.1        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний зорилго

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний зорилго нь хөгжил, дэвшлийн үе шат, бодлого, хууль тогтоомжийн өөрчлөлт, одоогийн нөхцөл байдлын хүрээнд хүн амын болон хувь хүний эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхийг тогтоох, тэрчлэн хүн амын эрүүл мэнд, аж амьдралд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөллөөс сэргийлэх, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх явдал юм.

1.2        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний шалгуур

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ нь санал болгож буй төсөл, хөтөлбөр эсвэл бодлого нь хэрэгжүүлэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл эсэхийг тогтооход ашиглагддаг.  Тиймээс нөлөөллийг үнэлэхэд үнэлгээний үндсэн шалгуур байх шаардлагатай. Шалгуурыг үндэсний стандарт, норм норматив, дүрэм, журмаар зохицуулна.

1.3        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх арга

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ гэдэг нь бодлого, хөтөлбөр, төслөөс хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх,  нөлөөллийг багасгах, арилгах цогц үйл явцыг тодохойлох арга ажиллагааг хэлнэ. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээнд дараахь зүйлсийг хамруулна. Үүнд:

·        өнгөрсөн нөхцөл байдлыг үнэлэх;

·        өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх;

·        ирээдүйн нөхцөл байдлыг үнэлэх.

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхээс өмнө суурь мэдээллийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Эрүүл мэндийн суурь мэдээлэл нь хүн ам, ялангуяа мэдрэг бүлгийн хүмүүст гарч буй өөрчлөлтийг тодорхой хугацааны дараа хянах үндэслэл болдог.

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг нийгмийн эрүүл мэнд, нийгэм-эдийн засаг, соёлын орчин, амьд ба амьгүй байгаль, хүрээлэх орчны харилцан уялдаа холбооны хүрээнд авч үзэх шаардлагатай байдаг.

Нийгмийн эрүүл мэнд
Нийгэм, эдийн засаг, соёлын орчин
Амьд ба амьгүй байгаль, хүрээлэн буй орчин

1.3.1       Нийгмийн эрүүл мэнд

Тухайн төслөөс тодорхой иргэн, хүн амын эрүүл мэнд, амьдралын нөхцөлд шууд болон дам байдлаар үзүүлэх нөлөөлөл, түүний шалгуур үзүүлэлтүүд багтана. Үүнд:

Ш        Хүн амын тоо;

Ш        Нас, соёл, боловсрол;

Ш        Нийгэм-эдийн засгийн байдал;

Ш        Ажил эрхлэлт, ажлын дадлага туршлага;

Ш        Эрүүл мэндийн байдал (биеийн болон сэтгэл зүйн);

Ш        Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээ;

Ш        Өвчлөлийн байдал, түүний өсөлт, бууралт;

Ш        Амьжиргааны түвшингийн үзүүлэлтүүд;

Ш        Төслийн үйл ажиллагаанд өртөх болон өртсөн хүмүүсийн талаархи мэдээлэл;

Ш        Ёс заншил, амьдралын хэв маяг, нөхцөл;

Ш        Соёл, нийгмийн харьцаан дахь өөрчлөлт;

Ш        Цочрол (стресс)-ын түвшингийн өөрчлөлт;

Ш        Эм, хорт бодисын хэрэглээний түвшин г.м.

1.3.2       Нийгэм-эдийн засаг, соёлын орчин

Хувь хүн болон хүн амын бүлэглэлийн өдөр тутмын амьдралд тухайн төслөөс үзүүлэх нөлөөлөл, мөн байгалийн нөөцийн менежмент, орон нутаг, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл зэргийг хамруулан үзнэ. Үүнээс гадна жендерийн харьцаа, зан үйл, угсаатны бүлэглэл (этник бүлэглэл), шашин, түүх соёлын дурсгал зэрэг нь бас үүнд багтана.

Ш        Хот байгуулалт;

Ш        Зам тээвэр;

Ш        Нийтийн аж ахуйн үйлчилгээ;

Ш        Цэвэр ус хангамж;

Ш        Бохир ус хадгалах, зайлуулах менежмент;

Ш        Хог хаягдлын менежмент;

Ш        Барилгажилт;

Ш        Хот тохижилт, чимэглэл;

Ш        Шашин;

Ш        Түүх соёл;

Ш        Бүс нутгийн онцлог;

Ш        Байгалийн нөөц баялгийн ашиглалт;

Ш       Соёл, нийгмийн харьцаан дахь өөрчлөлтүүд;

Ш       Төслийн талаар тухайн газар нутагт ажиллаж, амьдарч буй хүмүүс, эсвэл урд амьдарч байсан хүмүүсийн уламжлалт мэдлэг г.м.

1.3.3       Амьд ба амьгүй байгаль буюу  хүрээлэн буй орчин

Амьд байгальд хуурай газрын болон далайн биологийн нөөц, бүтээмж тухайлбал, ургамал, амьтны аймаг, бичил биетэн, тэдгээрийн идээшил нутаг зэрэг багтана. Харин амьгүй байгальд байгалийн ландшафт, бүтэц, тогтоц, хурдас, хөрс, агаар, ус багтана.

Ш        Биологийн төрөл зүйл;

Ш        Ландшафт;

Ш        Хурдас чулуулаг;

Ш        Агаар;

Ш        Ус;

Ш        Хөрс;

Ш        Амьд организм, бичил биетэн;

Ш        Байгалийн нөөц баялаг;

Ш        Амьтны аймаг;

Ш        Ургамлын аймаг г.м.

Амьд ба амьгүй байгалийн харилцан уялдаа холбоо, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг янз бүрийн түвшний үйлчлэлийн экологийн мониторинг, эх газар (биосферийн дархан газар) дээрх экологийн мониторинг, далайн экологийн мониторинг зэрэг системчилсэн хяналт шинжилгээний үндсэн дээр нарийвчилан тодорхойлно.

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний хүрээнд хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг бодитойгоор үнэлэх судалгаа, шинжилгээний ажлыг хэд хэдэн үе шаттай явуулна. Үүнд:

I үе шатанд хүний эрүүл мэндэд нөлөөлөх янз бүрийн хүчин зүйлсийн үйлчлэлийг авч үзэх бөгөөд хүрээлэн буй орчноос хүн амын эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөлөл, эрсдэлд үзүүлэх хариу үйлдэл, тэрчлэн сөрөг нөлөөлөл болон эрсдлээс үүсэх хохирлын хэлбэр, хэмжээ, хамрах хүрээг нарийвчлан тодорхойлох;

II үе шатанд хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийн хүлцэх хэмжээг тодорхойлох;

III үе шатанд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг тооцон хүний эрүүл мэндэд учруулах эрсдлийг хязгаарлах, бууруулах, арилгах арга замыг төлөвлөх бөгөөд энэ үед шатанд эрсдлийг бууруулах арга хэмжээний стратеги болон шийдвэрийн янз бүрийн хувилбаруудад харьцуулалт хийсний үндсэн дээр хамгийн зохистой хувилбарыг сонгон авна.

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийснээр хүн амын эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл буюу эрсдэл, түүний эх үүсвэрийг тогтоож, эдийн засгийн бодит хохирлыг тооцож гаргахаас гадна мөнгөөр хэмжих аргагүй гоо зүй, сэтгэл зүйн хохирлыг ч мөн нэгэн адил тодорхойлох боломжтой.

2          ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ
2.1        Тодорхойлолт, зарчим, үе шат

Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн нөлөөллийг тооцож үзэхэд тухайн нутаг дэвсгэр дэх байгаль орчны хүчин зүйлст маш бага нөлөөлөл үзүүлэхээр байж болно. Гэвч уг төслийн үйл ажиллагаа болон тухайн орон нутагт хэрэгжиж буй бусад төслийн үйл ажиллагаанаас хам нөлөөлөл үүсч,  байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд сөрөг үр дагавар ихтэй богино болон урт хугацааны нөлөөллийг үүсгэх нөхцөлтэй. Ингэж экосистемд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллийн нийлбэр ба харилцан үйлчлэлээс хуримтлагдах нөлөөлөл үүсдэг. Хуримтлагдах нөлөөллийн хэд хэдэн тодорхойлолт байдаг бөгөөд тэдгээрийн заримыг дор үзүүлэв.

Ямар хүн, эсвэл ямар байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамааран тухайн нутаг дэвсгэрт хэрэгжсэн, хэрэгжиж буй, мөн ирээдүйд хэрэгжих төслийн нөлөөлөл дээр тухайн төслийн нөлөөллийг нэмэхэд тэдгээрийн нийлбэр үр дагавраас үүсэх байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг "хуримтлагдах нөлөөлөл" гэнэ (Council on Environmental Quality)[1].

Хуримтлагдах нөлөөллийн үүсэх, хадгалагдах нөхцөл:

1.      Хуримтлагдах нөлөөлөл нь тухайн нутаг дэвсгэр дэх өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл ажиллагааны явцад үүссэн нөлөөллийн нийлбэрээс бий болно.

2.      Хэн үйл ажиллагаа явуулснаас үл хамааран тухайн газрын нөөц, экосистем, хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулсан шууд ба шууд бус нөлөөлөл нь хуримтлагдах нөлөөлөлд хамаарна.

3.      Хуримтлагдах нөлөөлөл нь улс төрийн болон засаг захиргааны хил заагт хамааралгүй.

4.      Ижил төрлийн нөлөөллүүдийн хуримтлалаас болон ялгаатай нөлөөллүүдийн өөр хоорондын харилцан үйлчлэлээс үүсч болно.

5.      Хуримтлагдах нөлөөлөл нь төсөл хэрэгжсэн хугацаанаас илүү олон жилийн туршид хадгалагдаж болно.

6.      Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлохын тулд нөлөөлөлд өртсөн байгалийн нөөц баялаг, экосистем болон хүний эрүүл мэндэд учирсан нөлөөллийг бүрэн үнэлэх хэрэгтэй.

7.      Нөлөөллийг нь бүрэн үнэлэх боломжгүй буюу нуугдмал нөлөөлөл байж болзошгүй төслийн хувьд байгаль орчинд учруулах нөлөөллийн жагсаалтыг гаргахдаа чухал ач холбогдолтой хэсгүүд дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг түүний цар хүрээг тогтоох, нөлөөлөлд өртөх байгаль орчныг дүрслэн тодорхойлох, байгаль орчны нөлөөллийн үр дагаврыг тодорхойлох зэрэг үе шаттайгаар явуулна.

2.1.1       Нөлөөллийн цар хүрээг тогтоох

Нөлөөллийн цар хүрээг тогтоосноор хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний чухал асуудлыг тодорхойлох, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах хил заагийг тогтоох болон нөлөөллийг тодорхойлоход хамаарал бүхий өнгөрсөн, oдоо, ирээдүйн үйл ажиллагаанаас үүсэх нөлөөллийн хэмжээ, үр дагаврыг үнэлэхэд чухал юм.

Хуримтлагдах нөлөөллийн цар хүрээг тогтоох дараахь асуудлуудыг анхаарна:

·        Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөлтэй холбоотойгоор үүдэн бий болох  хуримтлагдах нөлөөллийн ямар гол гол асуудлууд байна вэ? Тухайн бүс нутагт байгаа бусад төслийн үйл ажиллагаатай холбоотой ямар гол хуримтлагдах нөлөөлөл үүсэхээр байна вэ? гэдгийг судлан тогтоох;

·        Орон зайн болон цаг хугацааны хувьд хуримтлагдах нөлөөллийн хил хязгаарыг яаж тогтоох вэ? Яагаад түүнийг тохиромжтой, бодитой гэж үзэж байгааг нарийвчлан тодруулах;

·        Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бодлого, төлөвлөлтийг харгалзан үзэх.

Нөлөөллийн цар хүрээг тогтоох үндсэн зарчим нь:

·        Өнгөрсөн, одоо ба ирээдүйн үйл ажиллагааны нөлөөллийг бүрэн хамруулах;

·        Төр засаг, олон нийтийн болон хувийн хэвшлийн бүхий л үйл ажиллагааг хамруулах;

·        Нөлөөлөлд өртсөн байгалийн нөөц баялаг, экосистем болон нийгмийн орчинд төвлөрөн гол чухал нөлөөллүүдэд анхаарлаа хандуулах;

·        Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаатай холбоотой чухал хуримтлагдах нөлөөллийн асуудлыг тогтоон үнэлгээний зорилгыг тодорхойлох;

·        Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлоход зориулж, газарзүйн хамрах хил заагийг тогтоох;

·        Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлох цаг хугацааны хүрээг тогтоох зэрэг болно.

Газарзүйн хил заагийг тодорхойлох. Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаанаас тухайн нутаг дэвсгэрийн хуримтлагдах нөлөөллийг нэмэгдүүүлж болзошгүй үзүүлэлтүүдийг тогтоохдоо газарзүйн хил заагийг өргөн хүрээгээр авч үзэх хэрэгтэй. Эдгээр өргөссөн хил заагуудыг эрэмбэ дараалсан байдал дахь өөрчлөлт гэж үзэж болно. Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг байршилтай холбоотой тогтоосон хил заагийн хүрээнд явуулдаг бол хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг нийгмийн орчин, байгалийн төрх байдал, усны хагалбар, агаарын урсгал зэрэг олон үзүүлэлтүүдийг харгалзан явуулдаг. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд тохирох газарзүйн хил заагийг тодорхойлох чухал ойлголт бол төслийн нөлөөллийн бүс юм.

Цаг хугацааны хүрээг тогтоох. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд ирээдүйн хэр удаан хугацааг хамруулахыг авч үзэхдээ шинжээч нь төсөлд зориулсан үнэлгээний цаг хугацааны хүрээг эн түрүүнд харгалзан үзэх хэрэгтэй. Тухайлбал, хэрэгжүүлэхэээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагааны нөлөөлөл нь  5 жил байхаар төлөвлөгдсөн бол энэ цаг хугацааны хүрээ нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний хамгийн тохиромжтой үе байж болох юм.

Өнгөрсөн, одоо ба ирээдүйн боломжит үйл ажиллагааг тодорхойлох. Өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл ажиллагааг тогтоох нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд тохиромжтой газарзүйн болон цаг хугацааны хил заагийг тодорхойлоход маш чухал юм.

2.1.2       Нөлөөлөлд өртөх байгаль орчныг дүрслэн тодорхойлох

Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчны хуримтлагдах нөлөөллийн үр дагаврыг тодорхойлохын тулд асуудалд хамруулан үзэж байгаа олон талт үйл ажиллагаа, байгалийн нөөц баялаг, экосистем болон хүний эрүүл мэндийн хоорондын "шалтгаан-үр дагавар"-ын холбоог дүрслэн үзүүлэх хэрэгтэй.

Хуримтлагдах нөлөөлөлд өртсөн байгаль орчныг дараахь байдлаар тодорхойлно. Үүнд:

·        Нөлөөллийн цар хүрээг тогтоох үед тодорхойлсон байгалийн нөөц баялаг, экосистем ба хүний эрүүл мэндийг байгаль орчны өөрчлөлтөөс үүдэн бий болсон нөлөөлөлд хариу үйлдэл үзүүлэх болон хямралыг гэтлэн давах чадварынх нь үүднээс тодорхойлох;

·        Байгалийн нөөц баялаг, экосистем ба хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хямралыг тодорхойлж, нөлөөллийн босго түвшин, харилцан үйлчлэлийг тогтоох;

·        Байгалийн нөөц баялаг, экосистемийн таатай нөхцөл, хүний эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхүйц суурь нөхцөл байдлыг бий болгох арга замыг тодорхойлох.

Нөлөөллийг тодорхойлоход шаардлагатай мэдээллүүд. Хуримтлагдах нөлөөллийг бүрэн тодорхойлохын тулд дараахь мэдээллийг бүрдүүлнэ. Үүнд:

·        Гол чухал гэж үзэх байгалийн, соёлын, нийгмийн болон эдийн засгийн нөөц ба системийн байр байдлын тухай мэдээлэл;

·        Гол чухал гэж үзэх байгаль орчны ба нийгмийн нөлөөлөл болон хямралын хүчин зүйлсийг тодорхойлох мэдээлэл;

·        Хамааралтай хууль эрхийн актууд, стандарт ба хөгжлийн төлөвлөгөөний тодорхойлолт;

·        Байгаль орчны ба нийгэм-эдийн засгийн чиг хандлагын мэдээлэл г.м

Хямралын хүчин зүйлсийн дүрслэл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь хүний үйл ажиллагаа ба түүний үр дүнд бий болсон байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн хоорондын харилцан холбоог тодорхойлдог. Тиймээс байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд учирсан нөлөөллийг тодорхойлохоос гадна дараагийн шатанд байгалийн нөөц баялаг, экосистем ба хүний эрүүл мэнд, нийгмийн орчинтой холбоотой хямралын хүчин зүйлсийн тухай мэдээллийг бэлтгэх явдал юм. Хуримтлагдах нөлөөлөлд нэмэр болж буй хямралын хүчин зүйлсийг тогтоохын тулд хоёр төрлийн мэдээллийг бэлтгэх хэрэгтэй.

Нэгд, байгаль орчны шинжээч нь бүс нутгийн нийгэм, эдийн засгийн гол үйл ажиллагааны төрөл, хуваарилалт ба эрчмийг тогтоох нь чухал байдаг. Нийгэм, эдийн засгийн "жолоодогч өөрчлөлтүүд"-ийн талаархи мэдээллүүд нь төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хуримтлагдах нөлөөллийг тогтооход чухал ач холбогдолтой.

Хоёрт, байгаль орчны шинжээч нь байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчинд нөлөөлөх гол үзүүлэлтүүдийг тодорхойлох хэрэгтэй. Байгаль орчны хямралын үзүүлэлтүүд нь нөлөөллийг ил гарахад чиглэсэн эсвэл нөлөөлөл рүү чиглэсэн байж болно. Хямралыг тодорхойлох зорилго бол авч үзэж буй нөөц, экосистем, нийгмийн орчин, нэмэлт хямралууд хуримтлагдах нөлөөллийг үүсгэх нөхцөлд хүрч байна уу үгүй юу гэдгийг тодорхойлох явдал юм.

Чиг хандлага. Хуримтлагдах нөлөөлөл нь янз бүрийн цаг хугацааны үед хуримтлагдсан нөлөөллүүдийн дүнд бий болдог. Тиймээс, нөлөөллийн түүхийн тухай ойлгох нь санал болгож буй үйл ажиллагааны шууд, шууд бус ба хуримтлагдах нөлөөллийг үнэлэхэд чухал байдаг. Чиг хандлагын мэдээлэл нь гурван замаар ашиглагдаж болно. Үүнд:

1.      Нөлөөлөлд өртсөн байгаль орчныг нарийн тогтоохын тулд цаг хугацааны өөрчлөлтийг хамруулан суурь судалгааг хийх;

2.      Доройтлын үйл явцтай харьцуулан нөлөөллийн ач холбогдлыг үнэлэх (нөөц нь доройтлын босгот хэр ойр байгааг тооцох);

3.      Өнгөрсөн үйл ажиллагааны дүнд бий болсон шалтгаан, үр дагаврын загварыг ашиглан төслийн үйл ажиллагааны нөлөөллийг таамаглах.

Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл олж авах. Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл олж авах нь үнэлгээ хийхэд хамгийн том сорилт болдог. Үнэн зөв, бодит мэдээлэл цуглуулах нь үнэтэйгээс гадна цаг хугацаа их шаардана. Байгаль орчны шинжээчид ямар мэдээлэл тухайн зорилгод ач холбогдолтой болон ямар нь олдоц сайтай болохыг тогтоох хэрэгтэй.

2.1.3       Нөлөөллийн үр дагаврыг тодорхойлох

·        Нэмэгдэл, эсрэг үйлдэлтэй болон үйлчлэлийг эрчимжүүлдэг нөлөөллүүдийг онцлон үзэх;

·        Төслийн үйл ажиллагааны үргэлжлэх хугацаанаас давж харах;

·        Байгалийн нөөц баялаг, экосистем болон нийгмийн орчны тогтвортой байдлыг онцлон үзэх;

·        Олон нийтийн оролцоог хангах боломжийг судлах.

Байгаль орчны шинжээч нь экосистемийн төлөв байдал, байгалийн нөөц баялагт учруулах нөлөөлөл болон төслийн үйл ажиллагааг тодруулахаас гадна хуримтлагдах нөлөөллийн байгаль орчны үр дагаврыг тодорхойлохын тулд дараахь үе шатны ажлуудыг гүйцэтгэх хэрэгтэй. Үүнд:

·        Хүний үйл ажиллагаа ба байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчны хоорондын шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийг тогтоох;

·        Хуримтлагдах нөлөөллийн хэмжээ, үр дагавар, ач холбогдлыг үнэлэх;

·        Хуримтлагдах нөлөөллийн сөрөг үр дагавраас зайлсхийх, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд төслийн хувилбарыг өөрчлөх юмуу нэмэх;

·        Сонгосон хувилбарын хуримтлагдах нөлөөллийг бүрэн тодорхойлох, түүнийг бууруулах, арилгах арга замыг тодорхойлох;

·        Орлуулах хувилбар байгаа эсэхийг тогтоох.

Байгалийн нөөц баялаг, экосистем ба нийгмийн орчинд шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийг тодорхойлж дүрслэх. Ямар ч үнэлгээг гүйцэтгэхэд байгаль орчны шинжээч нь хямрал болон байгалийн нөөцийн хоорондох шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийн тухай мэдээлэл цуглуулах хэрэгтэй болдог. Төслийг хэрэгжүүлснээс байгалийн нөөц баялагт учруулах сөрөг үр дагаврыг тодорхойлохын тулд байгаль орчны шинжээч нь хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл болон бусад үйл ажиллагаанаас байгаль орчинд хуримтлагдах нөлөөлөл үүсэх нөхцөл, түүнээс үүдэн бий болох эерэг, сөрөг өөрчлөлтийг тогтоох шаардлагатай.

Байгаль орчны шинжээчийн гол зорилго бол өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл ажиллагааны явцад үүсэх хуримтлагдах нөлөөллийг тодорхойлохоос гадна хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагааны байгаль орчны үр дагаврын хэмжээ, ач холбогдлыг тогтоох явдал юм. Үүнийг хийхийн тулд байгаль орчны шинжээч нь чухал гэж үзэж байгаа байгалийн нөөц баялаг, төслийн үйл ажиллагаа болон тэдгээрийн шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийн онолын загварыг тодорхойлох ёстой. Энэ онолын загварын чухал элемент бол ямар сөрөг болон эерэг өөрчлөлт нь байгалийн нөөц баялгийг хөгжилд, эсвэл доройтолд хүргэж байна вэ гэхээс илүүтэйгээр байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчинд тохирох суурь судалгаа юмуу нөлөөллийн босго нөхцөлийг тодорхойлох явдал юм.

Хуримтлагдах нөлөөллөөс зайлсхийх, түүнийг бууруулах, арилгах арга зам. Хэрэв хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаанаас нэлээд хэмжээний хуримтлагдах нөлөөлөл үүсэх нь тогтоогдвол төсөл хэрэгжүүлэгч нь сонгосон хувилбаруудыг өөрчлөх юмуу нэмэх байдлаар нөлөөллөөс зайлсхийх, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг авна. Хуримтлагдах нөлөөлөл хэдийгээр бага байсан ч төсөл хэрэгжүүлэгч нь үйл ажиллагааныхаа явцад байгалийн нөөц баялгийг хамгаалах, нэмэгдүүлэх, нөхөн сэргээх  боломжийг орхигдуулж болохгүй.

Хуримтлагдах нөлөөллөөс үүсэх шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийг бодитой тогтоосноор сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах эсвэл байгалийн нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, нөхөн сэргээх стратеги төлөвлөлт сайжирна. Авч үзэж буй байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчин тус бүрт сөрөг нөлөөллийг зохион байгуулалттайгаар бууруулах стратегийг хөгжүүлэх гол түлхүүр нь шалтгаан-үр дагаврын ямар хэлбэр нь хамгийн их сөрөг нөлөөлөл үүсгэж байгааг тодорхойлох явдал юм. Энэ утгаар авч үзвэл сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах талаар баримтлах төвлөрсөн стратеги нь хуримтлагдах нөлөөллийг бууруулахад хамгийн ашигтай хэлбэр болдог.

Мониторинг ба удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээгээр нөлөөллийн  тодорхой бус хэлбэрийг авч үзэх. Хуримтлагдах нөлөөллийн талаархи цогц асуудлууд нь төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах сөрөг үр дагаврын хувьд нэлээд хэмжээний тодорхойгүй байдлыг агуулж байдаг. Эрсдлийн үнэлгээний үр дүн нь шийдвэр гаргагч нарт тодорхойгүй байдлыг илрүүлэхэд нь ашигтай арга замыг зааж өгдөг. Мөн орчин үеийн ГМС ашигласан шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдлэг, мэдээлэл болон сайжруулсан аналитик аргууд нь энэ тодорхой бус байдлыг бууруулахад тусалдаг байна. Хяналт шинжилгээ нь нөлөөллийн талаархи таамаглалыг нарийвчлан үнэлэх, тэрчилэн сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд чухал арга хэрэгсэл болдог.

Мониторинг нь сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг тодорхойлоход чухал үүрэгтэй байдаг бол зөв төлөвлөсөн удирдлага, зохион байгуулалт нь түүнийг хэрэгжүүлэх уян хатан хөтөлбөрөөр хангадаг. Удирдлага, зохион байгуулалтын хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх гол арга зам нь сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх, шаардлагатай үед уг түүнийг  өөрчилж болохуйц уян хатан байх явдал юм.

Төслийн ирээдүйн үйл ажиллагааг үнэлэхэд дараахь асуудлуудад хариулт өгсөн байх ёстой.Үүнд:

1.      Ямар үйл ажиллагаа тухайн төслийн нөлөөлөлтэй харилцан үйлчлэхүйц нөлөөлөл үзүүлэх вэ? Эдгээр нөлөөллүүдийг хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд хэрхэн анхаарч үзэх вэ?

2.      "Боломжтойгоор урьдчилан харж болох ирээдүйн төслүүд"–ийн нөлөөллийг яаж тогтоосон бэ?

3.      Үндэслэл, таамаглал бүхий ирээдүйн төслийн үйл ажиллагааг тодорхойлоход хамааралтай өнгөрсөн, одоо, ирээдүйн нөлөөллүүдийг хангалттай тодорхойлж чадсан уу?

4.      Хуримтлагдах нөлөөллийг тодорхойлох ажлын хүрээнд хүн амын өсөлт, амралт сувилал, үйлдвэрлэлийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг яаж  авч үзсэн бэ?

5.      Ямар хүчин зүйлүүд хүний үйл ажиллагаанаас үүдэн гарах хуримтлагдах нөлөөллийн өсөлтийн хурдад нөлөөлөх вэ?

6.      Удирдлагын зүгээс төлөвлөсөн ямар ажлууд төслийн хуримтлагдах нөлөөллийн ирээдүйн чиг хандлагыг шийдвэрлэх ач холбогдолтой вэ? г.м

Нөлөөллийг тогтооход анхаарах асуудлууд:

1.      Тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдалд төслийн зүгээс ямар чиглэлээр хуримтлагдах нөлөөлөл үүсгэх вэ?

2.      Тогтоогдсон хуримтлагдах нөлөөлөлд экосистемийн үнэ цэнэтэй бүрэлдэхүүний зүгээс ямар хариу үйлчлэл үзүүлэх чиг хандлага байна вэ? Сонгосон үзүүлэлтэд төслөөс ямар хуримтлагдах нөлөөлөл үүсгэх вэ?

3.      Төслөөс тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд болон экосистемийн үнэ цэнэтэй зүйлст учруулах нөлөөллийн хоорондын харилцан холбоо ямар байна вэ?

4.      Тодорхой бус байдал буюу аз туршилтыг яаж шийдэрлэж байна вэ? Ирээдүйн үйл явдлын магадлал болон хэмжээг таамаглахад зайлшгүй байх тодорхой бус байдлын үнэлгээг яаж              шийдвэрлэсэн бэ?

5.      Үлдэгдэл нөлөөллийн хэмжээ, хязгаар, үргэлжлэх хугацаа болон ач холбогдол нь ямар байна вэ? Оршиж буй босго болон экологийн үзүүлэлтүүдэд үзүүлэх нөлөөллийн харилцан уялдаа холбоо ямар байна вэ?

6.      Засгийн газрын болон төсөл хэрэгжүүлэгчийн хувьд удирдлага, зохион байгуулалтын ямар онцгой зорилго, зорилтууд байгаа вэ? Төслийн хурамтлагдах нөлөөллийг шийдвэрлэхэд ямар зорилго, зорилтуудыг санал болгож байна вэ?

Удирдан зохицуулах үйл ажиллагаанд анхаарах асуудлууд:

1.      Хуримтлагдах нөлөөллийг тогтоосны үндсэн дээр тодорхой бус байдлыг багасгахад ямар хяналт судалгаа хэрэгтэй вэ? Хяналт судалгааны явцад гарсан үр дүнг урт хугацааны төслийн үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах вэ?

2.      Төслийн хэрэгжих хугацааны туршид ямар бичиг баримт бүрдүүлэх, хөтлөх шаардлагатай вэ? Мэдээллийн ямар механизмуудыг ашиглах вэ?

2.2        Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний аргууд

Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний ажлын үр дүн нь үнэлгээний арга аргачлал, ажиглалт, хэмжилтийн техник хэрэгслийг үнэлгээнд хэрхэн ашигласнаас хамаардаг. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд санал асуулгын, магадлан жагсаах, матрицын, сүлжээ-схемийн, давхцуулан зураглах, загварчлалын болон газарзүйн мэдээллийн системийн аргуудыг хэрэглэдэг. Үүнд:

1.      Санал асуулгын аргыг хэрэглэхэд асуулгын хуудас бөглүүлэх, ярилцлага зохион байгуулах, жагсаалт гаргах зэргээр хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд шаардлагатай өргөн хүрээний мэдээллийг цуглуулдаг. Энэ арга нь үнэлгээний ажилд олон нийтийн оролцоог хангах сайн талтай.

2.      Магадлан жагсаах аргыг ашиглаж, аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад үүсэх хуримтлагдах нөлөөллийн хэлбэр, үргэлжлэх хугацаа, эрчимшил зэргийг тодорхойлдог. Энэ арга нь экспертүүдийн гаргасан үнэлэлт, дүгнэлтүүдийг магадлалын онолд тулгуурлан боловсруулах замаар хуримтлагдах нөлөөллийг тогтоодог.

3.      Матрицын арга нь тухайн төслийн нөлөөллийг өөр бусад төслийн үйл ажиллагааны үед үүссэн нөлөөлөлтэй хамтатган үзэж, хуримтлагдах нөлөөллийг тодорхойлдог. Уг арга нь төрөл бүрийн төслийн үйл ажиллагаанаас байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд учруулах хуримтлагдах нөлөөллийн харилцан уялдаа холбоог харуулдаг ба нөлөөллийг графикийн аргаар илэрхийлэхэд тохиромжтой.

4.      Сүлжээ-схемийн арга нь хуримтлагдах нөлөөллийн шууд ба шууд бус хэлбэрийг тодорхойлоход бусад аргуудаас давуу талтай. Сүлжээний салаа мөчрийг тодорхойлох замаар хоёрдогч болон гуравдагч нөлөөллийг тодорхойлж болдог. Сүлжээ ба системт диаграмм нь байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчинд хуримтлагдсан олон тооны туслах нөлөөллүүдийг тогтоох боломжтой.

5.      Загварчлах арга нь хуримтлагдах нөлөөлөл үүсгэж байгаа шалтгаан, үр дагаврын харилцан үйлчлэлийн тоон үзүүлэлтийг тогтоодог.

6.      Чиг хандлагын анализ нь төсөл хэрэгжүүлэх цаг хугацааны туршид байгалийн нөөц баялаг, экосистем, нийгмийн орчны байдлыг үнэлж, төслийн үйл ажиллагааны явцад үүсэх хуримтлагдах нөлөөллийг тогтоодог.

7.      Давхцуулан зураглах арга ба ГМС нь тухайн газар орны мэдээллийг хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд хамруулан тусгаж, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний хил заагийг тогтооход туслах бөгөөд нөлөөлөл хамгийн их байх газрыг тодорхойлдог.

Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ нь олон улсаас гаргасан янз бүрийн арга аргачлалд тулгуурлан удаан хугацааны турш хөгжиж байгаа боловч, тэр бүр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бүрэлдэхүүн хэсэг болж ордоггүй байна.

3          ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА, БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИ ҮНЭЛГЭЭ

Бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, тэдгээрийг хэрэгжүүлэхэд байгаль орчин, нийгэм, эдийн засагт учруулах нөлөөлөл, түүний үр дагаврыг судлан тогтоох нь үндсэн агуулгаараа тогтвортой хөгжлийн тухай үзэл баримтлал, түүнийг загварчлах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд баримтлах бодлого, тогтолцоо, хөшүүрэг механизмтай холбоотой учир энэ талаархи ойлголт, ухагдахууныг шинжлэх ухаан, технологи, нийгмийн сэтгэлгээний хөгжилтэй уялдуулан тайлбарлав.

3.1        Тогтвортой хөгжлийн хандлага

3.1.1       Тогтвортой хөгжил ба байгаль орчны судалгаа, үнэлгээний тогтолцоо

Экосистемийн тэтгэх даацын хүрээнд хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхийг тогтвортой хөгжил буюу тэнцвэрт хөгжил хэмээн нэрлэх бөгөөд угтаа хүнийг тал бүрээр хөгжүүлэн дэвжээх, тогтвортой хөхүүлэн тэтгэж хөгжүүлж байна гэсэн утга санаа юм. Тогтвортой хөгжил нь хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн болохоор түүний гол материаллаг нөхцөл болох байгалийн нөөц баялаг, байгаль орчин нь эдийн засгийн үр ашиг, өсөлт, дэвшилттэй салшгүй холбоотой цогцолбор ухагдахуун болно.

Тогтвортой хөгжил нь эдийн засаг, худалдаа, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн талаархи экологи-эдийн засгийн баримжаатай хөгжлийн зорилгод нийцсэн, үр ашигтай төрийн бодлого, шийдвэр гаргахад чиглэсэн динамик өөрчлөлтийн явц бөгөөд тэр нь хөгжилтэй, хөгжиж буй, буурай хөгжилтэй гэх мэт аль ч улс гүрний улс төр, эдийн засаг, нийгэм-экологийн нийтлэг зорилго юм. Энэ нь хүний үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн явцтай чадамгай зохицуулан нийцүүлж, ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хохироолгүйгээр, өнөөгийн хэрэглээгээ хангахад байгаль орчин, байгалийн нөөцийг зохистой ашиглах асуудлыг тодорхойлдог. Хүмүүс байгалийн хууль, зүй тогтлыг танин мэдэж, түүний хоорондын харилцан уялдаа холбоо, зохицлыг судлан тогтоосны үндсэн дээр хувийн болон нийтийн ашиг сонирхлоо түүнд нийцүүлэн хэрэгжүүлэх асуудлыг бодлогын түвшинд хэрэгжүүлбэл эрүүл, аюулгүй оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд үүний гол хөшүүрэг механизм нь байгаль орчны судалгаа, үнэлгээний тогтолцоо юм.

Байгаль орчны стратеги үнэлгээг нийгмийн тулгамдсан гол асуудлуудад олон нийтийн оролцоог бүхий л талаар хангасан, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэхэд шийдвэр гаргагч нарт бодитой үндэслэл бүрдүүлж өгдөг шалгарсан арга зүй гэж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрдөг бөгөөд төрийн бодлогыг төлөвлөх, боловсруулах болон тогтвортой хөгжлийг хангахад гол тулгуур хэрэгсэл болдгоороо чухал ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд байгаль орчны стратеги үнэлгээг өөр өөрийн өвөрмөц онцлогт тохируулан хөгжүүлж, түүнийг тогтвортой хөгжилд хүрэх арга замыг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэг гэж зүй ёсоор үзэх боллоо.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХҮРЭХ ЕСӨН АЛХАМ
1.   Системийг ерөнхийд нь авч үзэх
2.   Тогтвортой хөгжлийн талаар ерөнхийд нь авч үзэх
3.   Зорилгоо тодорхойлоход "хөгжил" ба "өсөлт" гэдэг ойлголтыг хооронд нь ялгавартайгаар авч үзэх
4.   Хөгжил болон түүний чиг хандлагын шалгуур үзүүлэлтийг тодорхойлохдоо энэ чиглэлээр хангалттай мэдээлэл авсан байх
5.   Өвөрмөц системийн динамкийг харгалзан үзэх (системийн хувьд задлан шинжилгээ буюу анализ хийх)
6.   Өөрчлөлтийн талаархи олон улсын туршлагыг судалж, харьцуулалт хийх (шинэ санал санаачилгыг өрнүүлэх)
7.   Системийг яаж өөрчлөх талаар авч үзэх (стратеги боловсруулах)
8.   Өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх (үйл ажиллагаагаа төлөвшүүлэх)
9.   Тогтмол хяналт тавих дасан зохицох (стратеги үнэлгээ хийх)