Сурагчдыг оношлох аргууд by Chо

Гарын 5 хуруу (First to Five):
Хэрэглээ: Багш шинэ сэдвийн нэрийг хэлээд (Жишээ нь: "Квадрат тэгшитгэл") "Та нар энэ талаар хэр мэдэх вэ? Гараа өргөөд хуруугаараа үзүүл" гэж хэлнэ.oТайлбар: 0 (атгасан гар) - Юу ч мэдэхгүй, 3 хуруу - Зарим зүйлийг мэднэ, 5 хуруу - Маш сайн мэднэ, бусдад зааж чадна.oДавуу тал: 1 минутад ангийг бүхэлд нь харж болно. Цаас үрэхгүй.

Алхам 2: Хэлэлцүүлэг ба Дүн шинжилгээ

Багш нарыг гараа өргөсөн чигт нь хэсэг бариулна.

· Та: "Одоо эргэн тойрноо хардаа. Хэрэв би жинхэнэ багш байсан бол энэ мэдээллийг ашиглаад дараагийн алхмаа яаж хийх байсан бэ?"

· Багш нараас хариулт авна. (Тэд "Дахиж тайлбарлах хэрэгтэй", "Ойлгоогүй хүүхдүүдтэй тулж ажиллана" гэх мэтээр хариулна).

Таны дүгнэлт (Гол санаа):

"Яг энэ мөчид Ялгаатай сургалт эхэлж байгаа юм. Би 5 хуруу өргөсөн багш нарыг 0-1 хуруу өргөсөн багш нартай хос болгож суулгаад, бие биедээ тайлбарлах даалгавар өгч болно. Энэ хооронд би 2-3 хуруу өргөсөн хүмүүстэй тулж ажиллана."

Алхам 3: "Монгол хөрсөн дээр буулгах нь" (Асуудал шийдвэрлэх) – 10 минут

Монгол хүүхдүүд ичимхий тул "Би ойлгохгүй байна" гээд 0 хуруу гаргахаас айдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ? Багш нараар гарц хайлгана.

· Хувилбар А (Нүд аниулах): "Бүгд ширээгээ дэрлээрэй/нүдээ аниарай. Одоо гараа өргө." (Ингэвэл хүүхэд бусдаас ичихгүй үнэнээ хэлнэ).

· Хувилбар Б (Цээжин дээрээ барих): Гараа өндөр өргөхгүй, цээжин тус газраа барих (Зөвхөн багшид харагдана).

Алхам 4: Практик даалгавар

Багш нарыг хосоор нь ажиллуулна.

· Даалгавар: "Өөрийн заадаг хичээлийн нэг сэдвийг сонгоод, сурагчдаас 'Гарын 5 хуруу' эсвэл 'Гэрлэн дохио' аргаар асууж болох ШАЛГУУР АСУУЛТ-ыг зохионо уу."

o Жишээ (Математик): "Би бутархайг ижил хуваарьтай болгох дүрмийг мэднэ."

o Жишээ (Түүх): "Чингис хааны байлдан дагууллын 3 шалтгааныг нэрлэж чадна."

Багш нарын гаргасан асуултыг сонсож зөвлөгөө өгөх:

Асуулт нь хэт ерөнхий байж болохгүй. Жишээ нь: "Хичээлээ ойлгосон уу?" гэж асуувал хүүхдүүд бүгд толгой дохидог. Харин "Чи гол дүрийн зан чанарыг тодорхойлж чадах уу?" гэвэл бодитой үнэлгээ гарна.

Гэрлэн дохио (Traffic Lights):
Хэрэглээ: Сурагч бүрт улаан, шар, ногоон өнгийн цаас (эсвэл аяга) тарааж өгнө. Тайлбар: Хичээлийн явцад эсвэл эхлэлд:

🔴 Улаан: "Би гацчихлаа/Ойлгохгүй байна, тусламж хэрэгтэй.

🟡 Шар: "Би эргэлзэж байна, жаахан тодруулга хэрэгтэй.

🟢 Ногоон: "Би бүгдийг ойлгосон, цааш явахад бэлэн.

Давуу тал: Ичимхий хүүхдүүд гараа өргөж "ойлгохгүй байна" гэж хэлэхээс айдаг тул энэ арга үр дүнтэй.

Гарцын тасалбар (Exit Tickets):
Хичээлийн төгсгөлд 2-3 минутад багтаан тухайн өдрийн ойлголтыг шалгах ганц асуултад хариулуулж хурааж авах. Энэ нь дараагийн хичээлийн түвшнийг тогтооход тусална.

KWL арга
Хэрэглээ: Самбарыг 3 хуваагаад:

/ Known Мэддэг ), ( Want to Мэдэхийг хүсч байна), Learned (Сурсан) гэж бичнэ. Хичээлийн эхэнд сурагчдаар наалддаг цаасан дээр "Мэддэг" мэдэхийг хүсч буй зүйлийг нь бичүүлж наалгана. Төгсгөлд нь  сурсан гэсэн хуудсыг бөглүүлнэ

Давуу тал: Багш хичээл заахаасаа өмнө сурагчдын буруу ойлголтыг олж харах боломжтой.

Технологийн шийдэл ашиглан үүнийг хийлгэж бас болно.

"Энэ үү, Тэр үү?"
Хэрэглээ: Ангийн нэг талыг "А", нөгөө талыг "Б" гэж зарлана. Багш асуулт асуухад сурагчид аль нэг тал руу гүйж очно.

Асуултууд: "Ганцаараа ажиллах уу (А) эсвэл багаар ажиллах уу (Б)?", "Илтгэл тавих уу (А) эсвэл эссе бичих үү (Б)?", "Спорт уу (А) эсвэл Урлаг уу (Б)?"

Давуу тал: Хүүхдүүд хөдөлгөөн хийнгээ өөрсдийгөө илэрхийлнэ. Багш ангийн ерөнхий дүр зургийг харна.

Сонирхлын хуудас
Хэрэглээ: Хичээлийн жилийн эхэнд эсвэл улирлын эхэнд бөглүүлнэ.

Асуулт: "Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?", "Ямар төрлийн хөгжим сонсдог вэ?", "Хэрвээ чи багш байсан бол хичээлээ яаж заах байсан бэ?" гм асуулга бэлтгэж, авна

Google Forms ашиглан сурагчдын гар утас руу линк явуулж бөглүүлбэл хурдан бөгөөд дата цуглуулахад хялбар.

Сэдэв сонголт
Даалгаврыг гүйцэтгэхдээ хэд хэдэн сонголтоос (Жишээ нь: эссэ бичих, зураг зурах, илтгэл тавих) сурагч өөрийн сонирхлоор сонгох боломж олгох

Үүнийг технологи ашиглан шийдвэрлэж болно.

Та өөрийн хувилбараа дэвшүүлээрэй

Хүсэл эрмэлзлэлийн хана
Ангид сурагчид өөрсдийн сурахыг хүсэж буй зүйлсээ стикер дээр бичиж наах буланг ажиллуулах

Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх өөр шинэ хувилбар гаргана уу?

Хэрэглээ: Сурагчдаар мөрөөдлийн хичээлээ зурж дүрслэхийг хүснэ.

Оношлогоо: Хэрвээ хүүхэд чимээгүй буланд ном уншиж байгаагаар зурвал -> Ганцаарчилсан/Унших дуртай. Хэрвээ самбарын урд ярьж байгаагаар зурвал -> Сонсголын/Илтгэх дуртай. Хэрвээ гадаа туршилт хийж байгаагаар зурвал -> Хөдөлгөөний

үүнийг хэрхэн өөрөөр шийдэж болох талаар санал дэвшүүлээрэй. Мөн технологийн шийдэл ашиглах талаар шинэ санаа гаргана уу?

Булангийн арга
Ангийн дөрвөн буланд өөр өөр төрлийн даалгавар (тексттэй ажиллах, бичлэг үзэх, загвар угсрах, ярилцах) байрлуулж, сурагчид аль буланд илүү үр дүнтэй ажиллаж байгааг ажиглах

Өөрөөр суралцах хэв маягыг тодорхойлох ямар арга байж болох талаар санаа дэвшүүлнэ үү?