My shiny padlet by Б. Пунсаа

Хүрээлэн буй орчин
1          ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ

Хүн амын эрүүл, аж төрөх нөхцөл нь хүрээлэн буй орчинтой шууд холбоотой бөгөөд сүүлийн жилүүдэд төв, суурин газрын суурьшил нягтарч, уул уурхай, аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, химийн бодисын хэрэглээ асар их нэмэгдэж байгаагаас байгаль орчны бохирдол, доройтол ихэсч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа зүрх судас, амьсгалын замын өвчлөл, хавдар, халдварт болон архаг өвчин зэрэг нь хүрээлэн буй орчноос эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, төрөл бүрийн эрсдэлтэй шууд холбоотой байдаг. Иймээс хүрээлэн буй орчны өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох, түүнээс үүдэж бий болох сөрөг нөлөөллөөс сэргийлэх асуудалд дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулах болов.

Дээрх асуудлыг шийдвэрлэхэд орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ (ОЭМНҮ)-г нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгийн хөгжил, дэвшилтэй холбоотойгоор аж үйлдвэржилтээс үүдэн гарах сөрөг нөлөөлөл, эрсдэл нь хүний эрүүл мэнд, болон байгаль орчинд олон таагүй нөлөөлөл учруулна. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй хам байдлаар хийх нь илүү үр дүн сайтай байх нөхцөлтэй.

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний үед хэрэгжиж буй эсвэл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, хөтөлбөр, төслөөс хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй нөлөөллийг тогтоодог. Энэхүү үнэлгээ нь төсөл хэрэгжих үед төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийт хүн ам эсвэл, хүн амын тодорхой бүлэглэлийн эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, төслийн хэрэгжих чадварыг дээшлүүлэх зорилготой. Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний цаг хугацаа их чухал байдаг. Түүнийг төсөл төлөвлөж, боловсруулах явцад буюу төслийн зорилго, агуулга тодорхой ба хүн амд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, үр ашгийг аль болох нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж болохуйц үе шатанд хийх нь чухал юм.

1.1        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний зорилго

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний зорилго нь хөгжил, дэвшлийн үе шат, бодлого, хууль тогтоомжийн өөрчлөлт, одоогийн нөхцөл байдлын хүрээнд хүн амын болон хувь хүний эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхийг тогтоох, тэрчлэн хүн амын эрүүл мэнд, аж амьдралд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөллөөс сэргийлэх, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх явдал юм.

1.2        Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний шалгуур

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ нь санал болгож буй төсөл, хөтөлбөр эсвэл бодлого нь хэрэгжүүлэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл эсэхийг тогтооход ашиглагддаг.  Тиймээс нөлөөллийг үнэлэхэд үнэлгээний үндсэн шалгуур байх шаардлагатай. Шалгуурыг үндэсний стандарт, норм норматив, дүрэм, журмаар зохицуулна. Нөлөөллийг үнэлэх гол шалгуурыг дараахь хүснэгтэд үзүүлэв:

Хүснэгт 19. Төслийн нөлөөлөл, эрсдлийг үнэлэх шалгуур үзүүлэлт

Нөлөөллийн байдал | Тодорхойлолт
Хэмжээ, давтамж | Ш        Болзошгүй сөрөг нөлөөллийн хэмжээ, түвшин, үргэлжлэх хугацаа;Ш        Нөлөөллийн эрчим,  цар хүрээ;Ш        Нөлөөлөл нь богино хугацаанд өөрчлөгдөх эсэх;Ш        Өөрчлөлтийг даван туулах чадавхи;Ш        Хүлээж авах боломжгүй өөрчлөлтөд хүрэх эсэх.
Газар зүйн хязгаарлалт болон нөлөөлөл илрэх цэг | Ш        Боломжит нөлөөллийн хүрээг хязгаарлах боломж (орон нутгийн, бүсийн, үндэсний, олон улсын);Ш        Газарзүйн байршил (нөлөөлөлд өртөх орчин, эсвэл нөлөөллийн эх үүсвэрээс хэр зайд байрлах).
Үргэлжлэх хугацаа, давтамж | Ш        Нөлөөллийн цаг хугацааны үргэлжлэл (богино, дунд, урт хугацааны г.м);Ш        Хэсэг хугацааны дараах нөлөөллийн хэлбэр (түр зуурын эсвэл давтамжтай);Ш        Хэрэв давтамжтай бол, хэр олон удаа.
Хуримтлагдах нөлөөлөл | Ш        Тухайн төслөөс үүсэх нөлөөлөл нь урд хэрэгжсэн эсвэл цаашид хэрэгжих бусад төсөл, үйл ажиллагааны нөлөөлөл дээр нэмэгдэх тохиолдол.
Эрсдэл | Ш        Эрсдэл үүсэх магадлал;Ш        Хүний эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт учруулах эрсдэл (бага, дунд, их);Ш        Эрсдлийн цар хүрээ, тархалт.
Нөлөөлөлд өртөх хүн ам | Ш        Нөлөөлөлд өртөх хүн ам, түүний нийт хүн амд эзлэх хувь;Ш        Нөлөөллийн тархалт өргөжсөнөөр хүн амын янз бүрийн бүлэг, ялангуяа эмзэг бүлгийн хамрах хувь;Ш        Төслийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүн амыг хамгаалах арга хэмжээ.
Мэдрэг чанар | Ш        Тухайн орон нутгийн хүн амд нөлөөлөх нөлөөллийн хэмжээ;Ш        Энэ нь өмнө анхаарал татаж байсан эсэх;Ш        Нөлөөллийг зохицуулахад оролцох зохион байгуулалттай бүлэг байгаа эсэх.
Эргэлт буцалтгүй байдал | Ш        Нөлөөллийн эргэж буцалтгүй байдал, түүнийг бууруулах боломж;Ш        Нөлөөллийг хэр богино эсвэл, хэр урт удаан хугацааны дараа бууруулах боломжтой эсэх.
Нийгэм-эдийн засгийн ач холбогдол | Ш        Орон нутгийн нийгэм-эдийн засагт үзүүлж болох эерэг, сөрөг нөлөөлөл, түүний хэмжээ;Ш        Ажлын байр нэмэгдэх эсэх;Ш        Орон нутгийн төсөвт орох орлого.
Эдийн засгийн тооцоо | Ш        Нөлөөллийг бууруулахад шаардагдах хөрөнгө зардлын хэмжээ;Ш        Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр.
Бүтэц, зохион байгуулалтын чадавхи | Ш        Нөлөөллийг үнэлэх байгууллагуудын чадавхи;Ш        Хууль эрхзүйн зохицуулалт, үйлчилгээний одоогийн бүтэц;Ш        Чадавхийг сайжруулах арга хэмжээ;Ш        Орон нутгийн засаг захиргаа нөлөөллийг шийдвэрлэх боломжтой эсэх, эсвэл өөр түвшинд шийдэх шаардлагатай эсэх.